Швейцарийн Женев хотод үргэлжилж буй Дэлхийн радио холбооны бага
хуралд манай улсын төлөөлөгч оролцож байна. Олон улсын цахилгаан
холбооны байгууллагаас зохион явуулж буй хуралдаан энэ сарын 17-ны
өдрийг хүртэл үргэлжилэх юм. Энэ үеэр Монголыг төлөөлөн очлон МШХХТГ-ын
дарга Ж.Бат-Эрдэнэ дээрх байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж,

Швейцарийн Женев хотод үргэлжилж буй Дэлхийн радио холбооны бага хуралд манай улсын төлөөлөгч оролцож байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зохион явуулж буй хуралдаан энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилэх юм. Энэ үеэр Монголыг төлөөлөн очлон МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ дээрх байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, Монгол улсын онц байдлын харилцаа холбоо, үндэсний хиймэл дагуул хөөргөх зэрэг чиглэлээр техникийн туслалцаа хүссэн байна. Үүнийг ОУЦХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амадун Түрэ, түүний орлогч Хоулин Зао, тус байгууллагын Радио холбооны товчоон захирал Франсуй Ранси нар дэмжжээ. Тэд Монгол улс үндэсний хиймэл дагуул хөөргөснөөр хөгжлийнхөө гол алхмыг хийх болно гэж онцолсон байна.
Дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх уг бага хуралд НҮБ-ын гишүүн 150 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцож, олон улсын радио давтамж ашиглалтын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар гишүүн орноос ирүүлсэн 1700 гаруй санал хэлэлцэж байгаа юм.