
Зулзаган шинэс мод иддэг мэрэгч оготно Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхоны эхийн
ойд олон тоогоор харагдах болсныг тус бүсийн судлаач-байгаль хамгаалагч
Д.Дүгэрдорж ажиглажээ. Энэ оготны ар нуруу, бөгсөн бие хар өнгөтэй,
мэрэх чадвар маш сайн гэнэ.

Зулзган шинэс мод иддэг мэрэгч оготно Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхоны эхийн ойд олон тоогоор харагдах болсныг тус бүсийн судлаач-байгаль хамгаалагч Д.Дүгэрдорж ажиглажээ. Энэ оготны ар нуруу, бөгсөн бие хар өнгөтэй, мэрэх чадвар маш сайн гэнэ. Түүнийг барьж ундааны саванд хийхэд савыг богино хугацаанд мэрж цоолоод гарч байсан төдийгүй шилэнд хийж шинэс мод тавьж өгөхөд шүдэнзний мод шиг болтол идэж орхисон байна. Ойд энэ үзэгдэл их ажиглагдаж байгаа нь санаа зовоож байна гэж Орхоны хөндийн Байгалийн цогцолбор газрын мэргэжилтэн Р.Амартүвшин мэдээллээ.