Өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүчингийн гэмт хэрэг 14 үйлдэгдсэнээс тус дүүргийн дөрвөн хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна.

Өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүчингийн гэмт хэрэг 14 үйлдэгдсэнээс тус дүүргийн дөрвөн хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна. Мөн бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, зуучлах гэмт хэрэг дөрөв үйлдэгджээ. Түүнчлэн хүүхдээ хаях төөрүүлэх гэмт хэрэг хоёр үйлдэгдсэн бөгөөд үүнээс нэг хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй байгаа аж. Иймд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүргийн өрхийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллахаар болжээ. Учир нь амьдралын хүнд нөхцөлд болон гэр бүлийн байнгын хүчирхийлэл, айдас дунд амьдардаг хорооны оршин суугч төрөх насны эмэгтэйчүүд, охидуудын судалгааг гаргаж, хорооны халамжийн ажилтнуудтай хамтран бүртгэж ажиллах, сэжигтэй тохиолдолд цагдаагийн байгууллагын хэсгийн байцаагч, хүүхдийн байцаагч нартай хамтран шалган нягтлах, сэтгэцийн өөрчлөлттэй төрөх насны эмэгтэйчүүдийг бүртгэл судалгаанд авч, тэдний нөхөн үржихүйн байдалд хяналт тавьж арга хэмжээ авах саналаа солилцон хэрэгжүүлэх, хүсээгүй жирэмслэлт, хүүхдээ хаях магадлалтай эмэгтэйчүүдийг илрүүлж, арга хэмжээ авах зорилгоор тэдгээрийн нарийвчилсан судалгааг цагдаагийн байгууллагатай хамтран гаргаж хяналт тавих зэрэг олон талт ажлуудаар хамтарч ажиллахаар болсон байна.
Б.Чимэг