Сэтгэлгээний эрэл хайгуулыг үзүүлсэн “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Сэтгэлгээний эрэл хайгуулыг үзүүлсэн “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул нарын хамтарсан “Эхлэл” үзэсгэлэн ирэх сарын 1-нд гарах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт энэ өдрийн 18 цагт Зайсанд байрлах Белла Виста хотхоны Цагаандариум арт галлерейд болно. Уран бүтээлчид тус үзэсгэлэнгээрээ хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах ялангуяа Монголчууд бид эх нутгаараа бахархаж, эв нэгдэлтэй байхыг уриалахыг зорьсон аж. Үзэсгэлэнд зураач Г.Амгаланбаатарын нэг талаас байгаль эх, нөгөө талаас их хотын амьдралын хэмнэлийг үзүүлсэн бүтээлүүд, зураач М.Ганзулын Монголчуудын эв нэгдэл, зөв гарц олох сэтгэлгээний эрэл хайгуулуудыг үзүүлсэн бүтээлүүд тус тус тавигджээ. Эдгээр бүтээлүүд уран зургийн аргаар бүтээгдсэний зэрэгцээ мөн арьсан урлагийн холимог техникээр хийгдсэн бөгөөд тус хоёр уран бүтээлчийн судалгааны ажлууд болж байгаа юм байна. “Эхлэл” үзэсгэлэн 3 сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Т.Хулан