Өнгөрсөн хоногт мансууруулах бодис хэрэглэсэн залуусыг саатууллаа.

Өнгөрсөн хоногт мансууруулах бодис хэрэглэсэн залуусыг саатууллаа. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Этүгэн” зочид буудалд сэжигтэй дөрвөн залуу орсон талаар буудлын зохион байгуулагч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны оршин суугчид болох 22 настай Х, 23 настай О, Б нар мансуурсан байдалтай байжээ. Тиймээс тэднийг дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулан, шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг