Өнгөрсөн долоо хоногт “Зоос” банкны захирал Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл анги болон 156 зүйл ангид заасан үндэслэлээр ялласан.

Өнгөрсөн долоо хоногт “Зоос” банкны захирал Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл анги болон 156 зүйл ангид заасан үндэслэлээр ялласан. Түүнд бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноосон. Гэвч түүнийг 18 нас хүрээгүй хүүхэдтэй учир 2009 он батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Мөн түүнийг бусдад учруулсан нэг тэрбум 600 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон юм. Харин Ш.Чуданжий шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдлээ.
Б.Чимэг