УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг Цагаан сарын баярын дараа буюу гуравдугаар сарын 5-9-ны хооронд хийх захирамж гаргалаа. Ээлжит бус чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай хуулийн төсөл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр хүлээгдэж байгаа юм.