Өдрийн 14 цагаас эхэлсэн МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Говьсүмбэр
аймгийн засаг дарга асан Ж.Баянмөнхийн оронд хэнийг томилох талаар
хэлэлцэж байна.

Өдрийн 14 цагаас эхэлсэн МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Говьсүмбэр аймгийн засаг дарга асан Ж.Баянмөнхийн оронд хэнийг томилох талаар хэлэлцэж байна. Өмнө нь НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүхийг томилно гэж ярьж байсан ч илүү туршлагатай, буурь суурьтай хүн сонгоно гэж гурван хүний нэр дэвшүүлээд байгаа аж. Мөн Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэрийн оронд тус намын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллах хүнийг томилохоор хэлэлцэж байна. Үүнд “Мөнхийн үсэг” компаний захирал байсан Б.Батцэцэгийн нэр яригдаж байгаа юм. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд Орон нутгийн сонгууль болон УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулах эсэх талаар ямар байр суурьтай байх, яаж гацаанаас гарч болох талаар мөн хэлэлцэж байгаа аж.