Тусгаар тогтнолын ордонд НАМЗХ-ны тавдугаар Бага хурал болж байгаа билээ.

Тусгаар тогтнолын ордонд НАМЗХ-ны тавдугаар Бага хурал болж байгаа билээ. 360 гаруй гишүүд оролцож байгаа энэ хурлаар НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн шинэ даргыг сонголоо. Өмнө нь тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан О.Алтансүхийн оронд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнийг томилсон байна. Өглөө 11 цагт эхэлсэн энэ хуралд МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд оролцож санамж бичигт гарын үсэг зурсан юм.