“Номин талст” хамтлаг 15 ж
Энэ жил 15 жилийн ой нь тохиож байгаа “Номин талст” хамтлаг шинэ цомгийн ажлаа дуусгаж байгаа гэнэ. Удахгүй үзэгчдэд цоо шинэхэн уран бүтээлүүдээ хүргэх бөгөөд хэд хэдэн дуу бэлэн болсон талаар хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хэлж байна. “Номин талст” хамтлаг 15 жилийнхээ ойн хүрээнд ирэх 09 дүгээр сард тоглолтоо хийхээр одооноос бэлдэж эхэлсэн бөгөөд болох газар, өдөр цагаа хүртэл захиалсан гэнэ. "Номин талст” хамтлагтай олон хүний амьдрал, олон уран бүтээлчдийн цаг хугацаа хамааралтай учраас тэдэнтэйгээ хамт 15 жилийн ойгоо тэмдэглэхийг зорьж байгаа, гэхдээ ой гэж ач холбогдол өгөлгүйгээр хамтлагийнхаа фэнүүдийг баярлуулах болно хэмээн дуучин Т.Дэлгэрмөрөн ярилаа.
Т.Хулан