Сар шинийн баярын өдрүүдэд цахилгаан шугам сүлжээний диспетчер, шуурхай ажиллагааны бригад, Ус сувгийн удирдах газар, орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газар түүний харьяа компанийн ээлжийн ажилтнууд байнгын бэлэн байдалд ажиллах юм байна.

Сар шинийн баярын өдрүүдэд цахилгаан шугам сүлжээний диспетчер, шуурхай ажиллагааны бригад, Ус сувгийн удирдах газар, орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газар түүний харьяа компанийн ээлжийн ажилтнууд байнгын бэлэн байдалд ажиллах юм байна. Мөн хүнсний дэлгүүрүүд шинийн 1-нд амарч, 2-нд 09.00-20.00 цаг хүртэл ажиллах гэнэ. Харин “Нарантуул” худалдааны төв битүүний өдөр 16.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1-ээс гуравдугаар сарын 6-ныг хүртэл 14 хоног, “Хархорин” захын хоёрдугаар сарын 22-28-ийг хүртэл, “Барс” худалдааны төв шинийн 1-3 хүртэл, “Хүчит шонхор” зах шинийн 1-3 хүртэл, “Да хүрээ” зах шинийн 1-4-нийг дуустал амрах аж. Түүнчлэн зоогийн газар, цайны газар, түргэн хоол, баар цэнгээний газрууд шинийн 1-нд л амрах гэнэ.
Б.Чимэг