
Харийн улсад ажиллаж амьдарч байгаа элэг нэгт монголчууддаа сэтгэлийн бэлэг болгож ая дуугаа өргөхөөс гадна Европын хотуудад оперын чиглэлээр уулзалт хийх төлөвлөгөө түүний ажлын нэг хэсэгт багтжээ. Дуурийн эх орон Италид суралцаж Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргасан дуучин маань хэдхэн хоногийн дараа Европыг зорих гэж байна. Харин эх орондоо буцаж ирсний дараа 2 ч удаагийн тоглолтыг төлөвлөөд байгаа бөгөөд дуурийн театрын 60 жилийн ойг угтсан ажлууд ар араасаа төлөвлөгдсөн байгаа тухайгаа хэлж байлаа.
Т.Хулан