Уг хэрэг өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн 25 дугаар хорооны иргэн 36 настай эрэгтэй Ч-г 55 настай эрэгтэй С согтуурсан үедээ толгойн тус газар нь заазуурдсан байна.

Уг хэрэг өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн 25 дугаар хорооны иргэн 36 настай эрэгтэй Ч-г 55 настай эрэгтэй С согтуурсан үедээ толгойн тус газар нь заазуурдсан байна. Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугч 21 настай Б нь 32 настай нөхөр Г-тэйгээ хамт архи уун, улмаар хоорондоо маргалдаж, нөхрийнхөө зүрхэн тус газар нь хутгалжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг