зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын чуулганыг наашлуулахыг АН шаардлаа

2012-2-18
0
ЖИРГЭХ
АН, УИХ-ын чуулганы наашлуулахыг шаардлаа
Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргаж УИХ-ын ээлжит бус чуулганыг наашлуулахыг шаардлаа. УИХ-ыг нэн даруй хуралдуулж төгрөгийн ханш уналт болон өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, орон нутгийн сонгуулийн хууль зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатайг мэдэгдсэн байна.

Ардчилсан намын бүлгээс гаргасан мэдэгдэлд “Ардчилсан нам ашигт малтмалын баялгийг ард түмэндээ эзэмшүүлэх зорилгоор 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Иргэн бүртээ Эрдэнийн хувь олгоно. Үнэлэгдэх хэмжээ нь нэг сая төгрөг байна. Эрдэнийн хувийн хэлбэр, нөхцөл, эх үүсвэр, зориулалт болон бусад шаардлагатай харилцааг хувь иргэн, айл өрх, улс орны хөгжил дэвшилд өгөөжтэй байхаар хуульчлан зохицуулна” гэж тусгасан билээ.

Энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос иргэддээ тэгш хүртээх хуулийг батлан гаргасан билээ.  
Тухайлбал,  УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” компаний нэг сая төгрөгтэй тэнцэх үнэ бүхий хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж 2012 оны хоёрдугаар сарын 1-ний дотор хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан боловч МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдоор толгойлуулсан Засгийн газар өнөөдрийг хүртэл ямар ч ажлыг хийж эхлээгүй байна.

Өнөөдөр төгрөгийн ханш сулран бензин болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсч иргэдийн нуруун дээрх дарамт ихэссэн энэ цаг үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 27 гишүүн намрын чуулганы хуралдааныг шууд үргэлжлүүлж хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх санал гаргасан. Харамсалтай нь УИХ-ын олонхийг бүрдүүлэгч МАН завсарлага авч Улсын Их Хурлын намрын чуулганыг хаалаа.

Ардчилсан Намын бүлгийн гишүүдийн шаардлагын дагуу цагаан сараас өмнө  УИХ-ын чуулган хуралдах боломжтой байсаар байтал УИХ-ын дарга чуулганыг гуравдугаар сар хүртэл хуралдуулахгүй байх захирамж гаргасан байна. Үүнийг иргэдийн өмнө тулгарч буй олон хүнд асуудлуудыг цаг хугацаанд нь шийдвэрлэхгүй, санаатайгаар хойшлуулсан эрх баригчдын туйлын хариуцлагагүй үйлдэл гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Иймд “Эрдэнэс-Тавантолгой” компаний нэг сая төгрөгтэй тэнцэх үнэ бүхий хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлыг бодит ажил хэрэг болгохыг Засгийн газраас шаардаж байна. УИХ ч нэн даруй хуралдаж төгрөгийн ханш уналт, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, орон нутгийн сонгуулийн хууль зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байгааг мэдэгдэж байна. УИХ дахь Ардчилсан Намын бүлэг эдгээр ажлуудыг цаг алдалгүй шуурхай шийдэхийн төлөө хатуу байр суурьтай байгаагаа дахин мэдэгдэж байна” гэжээ.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Pkxny (112.72.14.6)
    МАН-ын УИХ-ын гишууд албан тушаал томилолт гэхээр шинэ жилээр ч хуралдаж байдаг Нөгөө сая төгрөг гэж худлаа ярьчихаад зугатаат алга болж байгаа юм даа 2012 оны сонгуульд ялагдвал намаа хаяад зугатана Ер нь нэг унавал дахиж тоогдохгуй Хурэлсухийн дагуулаад яваа залуучууд ч улс төрийн карьер дууснаТэхгуй бол бас тэднээр дамжуулж албан тушаалмөнгө хөрөнгө гээд зовоогоод байх шуу
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    1 цаг 28 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    5 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    5 цаг 29 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    5 цаг 40 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    5 цаг 48 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    6 цаг 5 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    6 цаг 7 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    21 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    21 цаг 46 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    21 цаг 57 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    22 цаг 0 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    22 цаг 6 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    23 цаг 2 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    23 цаг 13 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    23 цаг 50 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Өчигдөр 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Өчигдөр 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК