Өнгөрсөн он 11 дүгээр сард Монголын бурхан шашны төв Гандан тэгчилэн хийдэд Өндөр гэгээн Занабазарын есдүгээр дүр хэмээгддэг богд Жавзундамбыг монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн билээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монголын бурхан шашны төв Гандан тэгчилэн хийдэд Өндөр гэгээн Занабазарын есдүгээр дүр хэмээгддэг богд Жавзундамбыг Монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн билээ. Тэгвэл тухайн үед биеийн байдал нь тааруухан байсан бурхан шашны тэргүүн богд Жавзундамба өнөөдөр өглөө таалал төгсчээ. Тэрээр монголын бурхан шашны тэргүүнээр сонгогдоод тун удалгүй мөнх бусыг үзүүлсэн нь бурхан шашны байгууллага, лам хуваргууд, сүсэгтэн олны хувьд маш харамсалтай хэрэг боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.