Өнгөрсөн онд АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарын шүүх хурал болж, Г.Бадарчийг цагаатгаж байсан билээ.

Өнгөрсөн онд АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарын шүүх хурал болж, Г.Бадарчийг цагаатгаж байсан билээ. Харин тэрээр цагдаагийн байгууллагын холбогдох удирдлагад хүсэлт гаргасан байна. Улмаар хүсэлтийн дагуу түүнийг НЦГ-т Сургалт, сурталчилгаа хариуцсан чиглэлийн ахлах байцаагчийн албан тушаалд томилжээ. Тэрээр АТГ-т томилогдохоосоо өмнө ЦЕГ-т Интерполын Монголын товчооны даргаар дэд хурандаа цолтой ажиллаж байсан аж. Ийнхүү АТГ-ын Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Бадарч цагдаагийн байгууллагадаа буцан ирж, хуучин цолоо сэргээн авчээ.
Б.Чимэг