Есдүгээр Богд Жавзундамба хутагт өнөөдөр өглөө нас эцэслэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяраар удирдуулсан улсын комисс байгуулж ажиллахаар болжээ.

Есдүгээр Богд Жавзундамба хутагт өнөөдөр өглөө нас эцэслэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяраар удирдуулсан улсын комисс байгуулж ажиллахаар болжээ. Монголын бурхан шашны тэргүүнээр заларсан есдүгээр Богд 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо төрсөн бөгөөд дөрвөн настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр тодруулсан байна. 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэжээ. Харин 2010 онд Монгол улсад заларч ирээд 2011 онд монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн юм.