Энэтхэгийн томоохон үйлдвэрлэлийн компани “Доу Кемикалс” Лондонгийн 2012 оны олимпийн наадмыг ивээн тэтгэх хүсэлт гаргасан билээ. Энэ хүсэлтийг хүлээн аваагүйгээс Энэтхэг улс олимпийн нээлт болон хаалтын ёслолын арга хэмжээнүүдийг эсэргүүцнэ гэж энэтхэгийг өдөр тутмын сонин өчигдөр мэдээллэсэн байна.
Энэтхэгийн засгийн газар ивээн тэтгэх хүсэлтийн талаар олимпийн зохион байгуулагчдаас албан ёсны тодорхой хариу ирмэгц эсэргүүцэл илэрийлэх эсэх талаар шийдвэр гаргах юм байна.

Энэтхэгийн засгийн газар ивээн тэтгэх хүсэлтийн талаар олимпийн зохион байгуулагчдаас албан ёсны тодорхой хариу ирмэгц эсэргүүцэл илэрийлэх эсэх талаар шийдвэр гаргах юм байна.
Өдөр тутмын сонины мэдээллэж буйгаар хэрвээ эсэргүүцэл илэрхийлбэл зөвхөн нээлт болон хаалтын ёслолын арга хэмжээ биш бүхий л албан ёсны үйл ажиллагаануудыг эсэргүүцнэ гэж Энэтхэгийн албаны хүмүүс ярьж байгаа гэнэ.
Хэдий тийм ч Энэтхэгийн олипийн ассоциацийн нарийн бичгийн дарга Рандхир Сингх байгууллагаа эсэргүүцэлд нэгдэхгүй гэж мэдэгджээ. “Бид тамирчдаа зовоохыг хүсэхгүй байна. Бид тамирчдынхаа ашиг сонирхолын төлөө л ажиллах ёстой. Тамирчид маш удаан хугацааны турш олимпд бэлдсэн учраас бид эсэргүүцэлд нэгдэхгүй” гэж Рандхир Сингх хэлсэн байна.
Энэтхэгийн засгийн газар Олон улсын олимпийн хорооны спортын сайдад Доу компанийг Лондонгийн олимпийг ивээн тэтгэх зөвшөөрөл өгөөгүй талаар албан ёсны гомдол хүргүүлсэн байна. Олон улсын олимпийн хорооны сайд гомдлыг хүлээн зөвшөөрч, олимпийг ивээн тэтгэхийг хориглосон явдлыг буруутгасан юм.
Д.Идэр