2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн экс дарга нарыг яллахаар шүүх ирээд байгаа. Гэвч тухайн үед ажиллаж байсан төрийн өндөрлөгүүдийг гэрчээр оролцуулах ёстой хэмээн энэ сарын 14-ныг хүртэл хойшлуулсан.

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн экс дарга нарыг яллахаар шүүх ирээд байгаа. Гэвч тухайн үед ажиллаж байсан төрийн өндөрлөгүүдийг гэрчээр оролцуулах ёстой хэмээн энэ сарын 14-ныг хүртэл хойшлуулсан. Шүүх хурлын үеэр цагдаагийн экс дарга нарын ар гэрийнхэн “2009 онд өршөөлд хамруулсан хэргийг сэргээн шалгасан нь хууль бус. Хэрвээ хэргийг сэргээн шалгавал О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарын хэргийг ч мөн сэргээн шалгах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Нийслэлийн прокурорын нэгдүгээр орлогч Е.Сагсайгаас тодруулахад “Ж.Батзандан, Б.Жаргалсайхан, О.Магнай нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Шаардлагатай гэвэл эрх бүхий хүмүүс нь холбогдох газарт нь гомдлоо гаргаад хянуулах эрх бий” гэсэн юм. Энэ дагуу цагдаагийн экс дарга нарын ар гэрийнхэн тэдний хэргийг сэргээн шалгах хүсэлтийг илгээж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлэв.
Б.Чимэг