УИХ-ын 2012 оны сонгууль удахгүй болох
гэж буйтай холбогдуулан СЕХ сонгуулийн хэсгийн хороодыг байгуулсан
байна. Аймаг, дүүрэг хэдэн мандаттай байх, сонгуулийн тойргуудад
хувиарлалт хийж тогтоол гаргажээ.
Тогтоолд,
УИХ-ын 2012 оны сонгууль удахгүй болох гэж буйтай холбогдуулан СЕХ сонгуулийн хэсгийн хороодыг байгуулсан байна. Аймаг, дүүрэг хэдэн мандаттай байх, сонгуулийн тойргуудад хувиарлалт хийж тогтоол гаргажээ.
Тогтоолд,
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Энэ тогтоолын 2-т зааснаас бусад аймаг тус бүрийг сонгуулийн нэг тойрог, нийслэлийг сонгуулийн зургаан тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулсугай.
2. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг үндэслэн Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгосугай.
3. Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрд ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог хавсралтаар баталсугай гэжээ.