Бельги улсын “Белазиа” Төрийн бус байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Ази, Номхон далайн орнуудын үзэсгэлэн өнгөрсөн сарын 25, 26-ны өдрүүдэд болсон. Үзэсгэлэнд Монгол, Энэтхэг, Бангладеш, Мяньмар, Непал, Филиппин, Шри Ланка, Узбекистан зэрэг орнуудын ЭСЯ-д албан ёсны төлөөлөгчдөөс гадна олон улсад үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын товчоо, авиа компаниуд зэрэг нийт 32 байгууллагын төлөөлөгчид оролцсон аж.

Үзэсгэлэнд Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам, тус улсын Фландр мужийн Өргөмжит консул ноён Пол Ван Вүүв нар Монгол-Бельгийн нийгэмлэгтэй хамтран монголын түүх соёл, өв уламжлалаа сурталчилж, эх орны үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээс дэлгэн үзүүлсэн байна. Манай яамныхан үзэсгэлэнгийн танхимын төвд талбай авч, тал гэр засан үзвэрээ тавьсан нь үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг ихэд татжээ.
Д.Идэр