
Мөн “Марзан” хэмээх Б. Шаравын 1923 онд зурсан Монголын анхны зурагт хуудас , Монгол Ардын Намын Тєв Хорооноос эрхлэн 1929 онд Петроград хотноо хэвлvvлж ард олноо “Петроградын цуврал” гэж алдаршсан зурагт хуудас, Семуковын зурсан монголын засаг захиргааны зураг, 1945 оны тусгаар тогтнолын төлөө санал өгөхийг уриалсан зурагт хуудас зэрэг улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын хийгээд Монгол улсын түүхэн замналыг харуулсан 120 гаруй бүтээл дэлгэгджээ.
Монгол Ардын намын дэргэдэх музейн сан хөмрөгт 1923-1981 онуудад холбогдох 175 нэр төрлийн 425 нэгж ширхэг зурагт хуудас, ухуулга сурталчилгааны материал хадгалагдаж байдаг бөгөөд энэ удаад өөрийн сан хөмрөгтөө тулгуурлан 120 гаруй үзмэрээр үзэсгэлэн гаргаж байна. Зураг хуудас, ухуулга сурталчилгааны чиглэлээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үзэсгэлэн зохион байгуулагдаагүй бөгөөд 1923 оноос хойш бүтээгдсэн түүхийн зурагт дурсгал болох ухуулга сурталчилгааны материалууд эх хувиараа тавигдсанаараа энэ удаагийн үзэсгэлэн онцлог юм.