Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН-д 1921
иргэн шинээр гишүүн болж элслээ.
Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН-д 1921
иргэн шинээр гишүүн болж элслээ. Монголын анхны улс төрийн хүчин 1921 онд
байгуулагдсаныг билэгшээн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Шинэ
гишүүдийн ихэнхи нь буюу 90 орчим хувь нь залуучууд байлаа. МАН гэсэн анхны
нэрээ авсан өдрөөс хойш 60-аад мянган шинэ гишүүн элссэн гэж тус намын нарийн
бичгийн дарга Я.Содбаатар хэлсэн юм. МАН-ын
дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Нийгмийн Ардчилал Монголын
Залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ
нар шинэ гишүүдийн батламжийг гардуулан өгсөн юм. Өдгөө МАН 220,000 гишүүнтэй болсон байна. Мөн тус намын
удирдлагууд өнөөдөр Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд
хүндэтгэл үзүүлсэн.
Өнөөдөр Төрийн ордонд “МАН-ын анхны долоогийн
амьдрал, үйл хэрэг” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал болсон нь түүх
судлаачдын сонирхлыг ихээр татаж байсан юм.



