зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Есдүгээр Богд: Миний дараагийн дүр Монголоос тодорно, тэр улс төрд огт оролцохгүй

2012-3-01
0
ЖИРГЭХ
    Өнгөрөхийнхөө өмнөхөн бид бүгдийг дуудаад хоёр янзын зарлиг айлдсан юм. Нэгдүгээрт би маш хатуу залбирч Монгол орондоо төрнө гэсэн. Хоёрдугаарт, би бол улс төрийн ажлыг ямар нэг хэлбэрээр сонирхож байгаагүй. Тэрэнтэй адил миний хойд дүр улс төрийн асуудалд оролцохгүй гагцхүү шашныхаа ажилд анхааран байна гэсэн юм. Энэ зарлигаа айлдаж байхдаа бие нь их сайн байсан. Тэгээд “Би одоо ингээд явна даа” гэж хэлэхэд
    Богд хааныг таалал төгссөний дараа зарласан Гандан хийдийн хэвлэлийн бага хурлын үеэр хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

    Өнөөдөр 17 дугаар жарны Баясгалан хэмээх усан луу жилийн хаврын эхэн сарын шинийн найманд буюу Бурхан багшийн их дүйцэн 15 өдрийн хамгийн оргил өдөр нь болсон энэ өглөө Богд лам маань таалал барьж, сүсэгтэн олон, монголын ард түмэн бидэнд их гарз хохирол учирлаа. Багш маань Түвдийн оронд мэндэлж, бага цагт нь Түвдийн ч, Монголын ч улс төрийн байдал хүнд хэцүү байсан учраас цаг үеийн шалтгаанаар ирж чадахгүй байсан. Гэсэн ч монголын ард түмний хүслээр Богдыг тодруулсан. Тэгээд Энэтхэгт очиж байж байгаад 1999 онд Монголд ирж байсан бол 2009 онд дахин ирж шашин амьтны тусыг агуу ихээр бүтээсэн. Та бүгд мэднэ хөдөө гадаа явж, сүм хийдээрээ орж, ард түмэнтэй уулзан, эв нэгдэлтэй байх, улс орноо хөгжүүлэх, гэр орондоо бүлээн дулаан байх талын сургаал зарлигаа байнга айлдаж ирсэн. Бурхан шашнаа хөгжүүлэх, лам хуврагуудыг эв нэгдэлтэй байхыг сургаж байсан. Монголын нийт ард түмний шүтээн болсон Жанрайсигийн хоёр талд Манзушир, Очирваань бурхан шүтээнийг бүтээж ажил үйлсээ туурвисаар байгаа таалал төгслөө.

    Богд багш маань байхдаа бидэндээ олон сайхан зарлиг айлдсаны дотроос таалал төгсөхийнхөө өмнөхөн аливаа нэг ажлаа урьдаас мэдэж, хэлж байдгийг биеэрээ харж, мэдэж байлцсан юм, би. Аргагүй дээд төрөлтөн, хувилгаад гэдэг агуу байдаг юм байна. Ирсэн цагаасаа эхлээд л Дүйнхор дацанд айлтгал хийхдээ “Монгол орондоо ирж шашин амьтны тусыг их хийж амжихгүй нь ээ. Дараагийн аравдугаар дүр маань илүү сайн байх болно” гэж айлдаж байсан. Тэр өдөр Гандангийн дэнж дээр солонго татаж, их олон хүн харсан. Тэгээд баярлаж байсан шүү дээ. Өнгөрөхийнхөө өмнөхөн бид бүгдийг дуудаад хоёр янзын зарлиг айлдсан юм. Нэгдүгээрт би маш хатуу залбирч Монгол орондоо төрнө гэсэн. Хоёрдугаарт, би бол улс төрийн ажлыг ямар нэг хэлбэрээр сонирхож байгаагүй. Тэрэнтэй адил миний хойд дүр улс төрийн асуудалд оролцохгүй гагцхүү шашныхаа ажилд анхааран байна гэсэн юм. Энэ зарлигаа айлдаж байхдаа бие нь их сайн байсан. Тэгээд “Би одоо ингээд явна даа” гэж хэлэхэд өмнө нь хэд хэдэн удаа айлдаж байсны адил хөдөө хийдээр явж, ард иргэдтэй уулзах тухай бид бодож байснаас өнгөрнө гэж санасангүй ээ.

    Өчигдөр унтаад буюу хүндэтгэлийн хэлээр бол жаргасан. Өглөө хажууд нь байдаг хүн сэрээд гэрэл гэгээ татаад байгаа юм шиг санагдаад байна, ямар учиртай вэ гээд намайг, манай бусад ламыг дуудаж ирүүлсэн. Өрөөнд нь ороход нүд нь нээлттэйгээр жаргасан байна лээ. Багшид нь дуулгая даа гээд бид утас аваад ярихад нүдээ хаагаад, жаргалтай маягтай таалал төгслөө. Бүх зүйл нь өөрийн эрх, өөрийнх нь бодлоор байдаг юм байна.

    Дээхэн нэг удаа бие нь муудахад Далай багшаас асууж байсан, ийм цаг үе нь хэзээ вэ гэсэн. Тэгэхэд нь “Жилийн сүүл болчихлоо. Одоо хэрэггүй биз дээ. Жил гаргаж байгаад яваарай” гэсэн байдаг. Богд өөрөө гурав, дөрөвдүгээр сард явдаг юм бил үү дээ гэж хэлж байсан. Түүнийг нь бид бас л сайн ухаж мэдээгүй байсан, тэгэхээр том бодьсад улсууд өөрийн эрхтэй, урьдаас хэлж байдаг юм байна.

   Одоо ингээд Гандан хийдээсээ оршуулгын ажлыг нь бодож, оршуулгын комисс гаргаж байна. Бас төр, засгаас санаа тавьж байгаа. Өнөөдөр бид Богдынхоо хойд дүрийн талаар бас нэлээд бодож, өнөөдөр комисс байгуулсан байна. Үүнд, би, манай дэд хамба лам, Лувсанжамц лам, Амгалан лам, Осор ринбүүчи, Бямбажав лам нар “Богдын хойд дүр тодруулах комисс”-т орсон. Оршуулгын ажлыг нь бид ямар янзаар сүүлийн ажлыг нь өнгөрүүлэх вэ гэдгийг ярилцаж байна. Богд нарыг жинс өргөж оршуулдаг эсвэл шуумал байдалтай оршуулдаг ёс бий. Түүнээс аль нэгийг шийдээд, эргээд сэтгүүлч та бүхэнд дуулгах болно. Өнөөдөр бол зөвхөн өнгөрсөн, хойд дүрийг тодруулах комисс байгуулагдсан энэ талаар мэдээлэл өгөхөөр цуглуулсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.20.207)
    chi jesus uu esvel hyatad uu oor hun ingej bichih esgui. bogd maani dahin zalarch ene metiin humuusiig yadaj zov bodltoi hun shig amidrahad ni tuslaasai gej mash ih husch bna. Ум мани бадмэ хум Ум мани бадмэ хум Ум мани бадмэ хум
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • Cанжаа (202.170.80.17)
    Ум ма ни бад ми хум Ум ма ни бад ми хум Ум ма ни бад ми хум
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (93.166.12.174)
    Ингээд битгий хойд дүрхутагт хувилгаан гэж зомбийроод байгаачТа нарын муусайн зомбинуудыг бүгдийнэ дахин гарч ирэх сүүдэргүй болтол чинэ алж хядах цаг дахиад ирнэ гэж хүлээж буй хүмүүс их бий шүү
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • Батаа (202.72.243.229)
    Монголын бурхны шашны тэргүүн Есдүгээр Богдын таалал төгссөнийг дуулахад сэтгэл минь эмзэглэж туйлын их харамсах сэтгэл төрж байна даа Бурхны орноо одсон Богд гэгээний минь хойд дүр Монголоос минь тодрох нь ээ Ум сайн амгалан болтугай
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хөөрхий дөө настай хүн ум мани бад ми хум
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
    16 мин
  • Б.Ариунчимэг: Дараа жилийн дэлхийн аваргаар цом атгахыг хүсэж байна
    26 мин
  • Н.Нандинхүсэл: Мөрөөдөлтэйгөө нүүр тулаад зогсож байна
    31 мин
  • “Дээлтэй Монгол наадам” энэ сарын 8-ны өдөр болно
    33 мин
  • М.Цэрэнлхам: Дэлхийд маш том мэдэгдэл хийж чадлаа
    34 мин
  • Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
    45 мин
  • О.Хулан: Удахгүй ах нартайгаа хамт гавьяатын найр хийнэ гэдэгтээ итгэлтэй байна
    1 цаг 40 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Стив Серийг "Найрамдал" одонгоор шагнав
    2 цаг 0 мин
  • ФОТО: МУГТ цол тэмдэгээр энгэрээ мялаасан ДАШТ-ий дэд аваргууд
    2 цаг 5 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл МУГТ цол хүртлээ
    2 цаг 10 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч О.Хулан МУГТ цол хүртлээ
    2 цаг 13 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг МУГТ цол хүртлээ
    2 цаг 17 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч М.Цэрэнлхам МУГТ цол хүртлээ
    2 цаг 27 мин
  • Зуны сар дуусахаас өмнө амжиж зорих таван газар
    2 цаг 34 мин
  • Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
    3 цаг 1 мин
  • Улсын цолон ойрхон бөх #2: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
    3 цаг 28 мин
  • ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын найман ААН оролцлоо
    3 цаг 35 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
    3 цаг 59 мин
  • Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
    4 цаг 31 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    4 цаг 52 мин
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • “Хүрээ цам-Даншиг" наадмын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК