
Өмнө нь энэ төрлийн хэргээр иргэд нийт таван тэрбум 584 сая төгрөг залилуулсан юм. Тухайлбал өнгөрсөн арванхоёрдугаар сард 12650 иргэнд таван тэрбум 584 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол есөн байгууллагыг шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн юм.
Тодруулбал, 466 иргэнээс 295.000.000 төгрөг залилсан “Говийн хөгжлийн ирээдүй” ТББ-ын захирал Ч.Мөнхбат нарын зургаан хүнд холбогдох хэргийг, 137 иргэнээс 74.500.000 төгрөг залилсан “Барагдашгүй алмаз” ХХК-ийн захирал Б.Мөнхтуяа нарын найманд хүнд холбогдох хэргийг, 634 иргэнээс 120.000.000 төгрөг залилсан “Хүсэл мөрөөдлийн хүч” ТББ-ын захирал С.Баатар нарын зургаан хүнд холбогдох хэргийг, 143 иргэнээс 85.000.000 төгрөг залилсан “Түшигт хан Цэцээ” ТББ-ын захирал У.Наранбаатар нарын таван хүнд холбогдох, 2100 иргэнээс 996.400.000 төгрөг залилсан “Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” ТББ-ын захирал З.Энхжаргал нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт, мөн 2323 иргэнээс 3.200.000.000 төгрөг залилсан “Байгаль эрдэнэ сан” ТББ-ын захирал Т.Уранчимэг нарын 12 хүнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт, 1540 иргэнээс 539.000.000 төгрөг залилсан “Айсуу жаргал” ТББ-ын захирал Г.Батхүү нарын найман хүнд холбогдох хэргийг, 560 иргэнээс 850.000.000 төгрөг залилсан “Рич максимум” ХХК-ын захирал Н.Сувдаа нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн билээ.
Б.Чимэг