Багш нар дахин ажил хаях гэж төлөвлөж байсан хойшлогдлоо. Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн хэлснээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооний зүгээс багш нарын ажил хаялттай холбоотой тавьж буй шаардлагыг биелүүлэхийн тулд хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэв. Тэгвэл Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан нийгэм зөвшлийн гурван талт хэлэлцээр энэ сарын дундуур болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцээрээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс таван асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлэх юм. Тухайлбал, цалингийн тогтолцоог өөрчлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөр нийгмийн эрх зүйн орчныг сайжруулах саналыг тавих аж. Юутай ч багш нар гурван сарын дунд хүртэл эрх баригчдын шийдвэрийг хүлээхээр болсон байна.

Тэгвэл Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан нийгэм зөвшлийн гурван талт хэлэлцээр энэ сарын дундуур болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцээрээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс таван асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлэх юм.
Тухайлбал, цалингийн тогтолцоог өөрчлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөр нийгмийн эрх зүйн орчныг сайжруулах саналыг тавих аж.
Юутай ч багш нар гурван сарын дунд хүртэл эрх баригчдын шийдвэрийг хүлээхээр болсон байна.
Д.Идэр