Өнөөдөр NBA-ын талбайд дөрвөн тоглолт явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар өрнөд бүсийг тэгүүлэгч “Оклахома Сити Тандер” баг 61 дэх удаагийн бүх оддын тоглолтыг талбай дээрээ зохион байгуулсан “Орландо Мэжик” багийн эсрэг тоглож байна. Тоглолтын гуравдугаар үеийн сүүлийн дөрвөн минут үлдэх үед 60:73 гэсэн оноогоор Мэжик баг илүүрхэж байна.

Өнөөдөр NBA-ын талбайд дөрвөн тоглолт явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар өрнөд бүсийг тэгүүлэгч “Оклахома Сити Тандер” баг 61 дэх удаагийн бүх оддын тоглолтыг талбай дээрээ зохион байгуулсан “Орландо Мэжик” багийн эсрэг тоглож байна. Тоглолтын гуравдугаар үеийн сүүлийн дөрвөн минут үлдэх үед 60:73 гэсэн оноогоор Мэжик баг илүүрхэж байна. Мөн “Миннесота Тимвөлвес” баг “Финикс Санс”-ын эсрэг тоглож байгаа бөгөөд хоёр багийн онооны харьцаа хоёрдугаар үеийн тав дахь минутын байдлаар 31:31-ээр тэнцүү явагдаж байна. Энэ тоглолтыг “Sportbox” суваг шууд дамжуулж байгаа юм. Дараагийн тоглолтуудыг дурдвал манай цагаар 11:30-д “Майами Хит” “Портланд Трейл Блэйзерс”-ын эсрэг, мөн өрнөдийн шилдгүүдийн нэг “Л.А.Клипперс” “Сакраменто Кингс”-ын эсрэг тоглоно.
Б.Ням