Сар шинийн өмнөхөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэвийн боовны 101 үйлдвэрт шалгалт явуулсан.

Сар шинийн өмнөхөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэвийн боовны 101 үйлдвэрт шалгалт явуулсан. Шалгалтаар “Өгөөмж амтлаг”, “Гүехэн” ХХК-иуд “Нарантуул трейд”, “Хан талст” зэрэг хүнсний худалдааны төвүүд хэвийн боовны чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Мөн цехүүдэд шалгалт хийхэд 40 хувь нь шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон. Тиймээс тус газруудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн уг газрууд хуурамч бичиг баримт үйлдсэн, бүтээгдэхүүнээ худалдаалж байсныг илрүүлсэн байна.
Б.Чимэг