Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамнаас

Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамнаас намрын чуулганы үеэр хийсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хэлснээр сүүлийн дөрвөн жилд Монгол орны агаарын дундаж температур 2,1 хэмээр буурсан бөгөөд жилд унах хур тунадасны хэмжээ 7,5 хувиар багассан байна. Мөн жилд оногддог хэт халуун өдрийн тоо 8-10 хоногоор нэмэгдсэн бол салхи шуургатай өдөр 3-4 дахин ихэсч, цөлжилтийн бүсэд хамрагдах газар нутгийн хэмжээ 5,4 хувиар нэмэгдсэн дүн гарсан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт эрс нэмэгдэж, ашигт малтмал болон байгаль хамгаалах хуулиуд хэрэгжихгүй байгаатай холбоотой гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Байгаль орчны хуулиудыг хэрэгжүүлэхэд алтны том том магнатуудын эсэргүүцэлтэй маш их тулгарч байна. Удахгүй эхлэх хаврын чуулганаар бид ашигт малтмалын хайгуулын лиценз болон газрын геодези, зураг зүйн гээд олон хуулиудыг батлуулна” гэв.