
Дэлхийн зэсийн зах зээл судлаачид энэ онд зэсийн нийлүүлэлт 256
мянган тонноор дутаж магадгүй гэсэн тооцоо гаргасан ч ирэх жилээс
Оюутолгойн орд ашиглалтад орсноор ирэх жилээс энэхүү хомсдол үгүй болох
гэнэ. Германы томоохон банкнуудын нэг "Коммерсбанк" энэ тухай мэдээллийг
гаргажээ. Нийтдээ 36.8 сая тонн зэс, 46 сая унци алтны нөөцтэй энэ
ордыг ирэх оны эхний хагаст ашиглаж эхлэх тооцоотой гэнэ.

Дэлхийн зэсийн зах зээл судлаачид энэ онд зэсийн нийлүүлэлт 256 мянган тонноор дутаж магадгүй гэсэн тооцоо гаргасан ч ирэх жилээс Оюутолгойн орд ашиглалтад орсноор ирэх жилээс энэхүү хомсдол үгүй болох гэнэ. Германы томоохон банкнуудын нэг "Коммерсбанк" энэ тухай мэдээллийг гаргажээ. Нийтдээ 36.8 сая тонн зэс, 46 сая унци алтны нөөцтэй энэ ордыг ирэх оны эхний хагаст ашиглаж эхлэх тооцоотой гэнэ. Коммерсбанкны тооцоогоор энэ жил зэсийн үнэ 8600 ам.доллар байх бол ирэх жил 8950 ам.доллар хүрч ханш нь өсөх төлөвтэй байгаа гэлээ.
Урьд нь дэлхийн банкнаас эрдэс баялгийн үнэ европын эдийн засгийн хямралаас болж унана гэж анхааруулсан. Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болоод байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унавал манай улсад эрсдэлтэй. Гэсэн ч Коммерсбанкнаас хийсэн дээрх мэдэгдлээс харахад зэсийн экспортоор эдийн засгаа туйлдуулахгүй байх гарц байгааг харж болох юм.