Шилдэг эмэгтэйчүүд “Цэцээ гүн”-рүү аялна
Шилдэг эмэгтэйчүүд
“Цэцээ гүн”-рүү аялна
Удахгүй болох
эмэгтэйчүүдийн байрыг угтан нийгмийн салбар бүрт манлайлагч 108 эмэгтэй Богд
ханы уулын Цэцээ гүний оргилд гарах “Аз жаргалын аялал”-д ирэх ням гаригт
явахаар болжээ. Энэхүү аялалынхан Эверестийн оргилд төрийнхөө далбааг
мандуулсан анхны эмэгтэй, МУГЖ гавьяат тамирчин Ж.Гангаамаагийн хамтаар
Манзушир хийдээс Цэцээ гүн оргилын хийд хүртэлх Богд гэгээний мөргөлийн жимээр
явах юм. Emegteichuud.mn вэб
хуудасны хамт олон дээрх аялалыг зохиож байна.
Т.Хулан