Луу жил гарахтай зэрэгцэн нийгмийн байдал хурцдаж эхэллээ. Зөвхөн энэ гуравдугаар сард л гэхэд гурван том жагсаал болж, төрийн эргэлт гарах магадлалтай байна.
Луу жил гарахтай зэрэгцэн нийгмийн байдал хурцдаж эхэллээ. Зөвхөн энэ гуравдугаар сард л гэхэд гурван том жагсаал болж, төрийн эргэлт гарах магадлалтай байна. 1. Цөмийн хорт хаягдлын эсрэг жагсаал 
Энэ сарын 11-нд Фукушимагийн атомын цахилгаан станц цунамигийн улмаас болж сүйрсний нэг жилийн ой тохионо. Энэхүү ойн өдөр Улаанбаатар хотод цөмийн хорт хаягдлын эсрэг томоохон жагсаал манайд болох гэж байна. Уг жагсаалыг 10000 гишүүнийг өөртөө нэгтгэсэн “NO NUCLEAR” групп зохион байгуулж байгаа бөгөөд жагсаалыг зохион байгуулагчид хорт хаягдлын эсрэг баг, маск, жагсаалд ашиглах өөр бусад олон эд зүйлсийг цуглуулан бэлтгэж эхэлжээ. Жагсаалын талаарх мэдээллийг тагнуулынхан идэвхтэй хайж байгаа ч цөмийн хаягдлын эсрэг чухам яаж өрнөж, яаж төгсөхийг таамаглаж ч чадахгүй байгаа. “NO NUCLEAR” группынхэн ГХЯ-ны сайд Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс цөмийн хаягдлыг Монголд булшлахын эсрэг аман хэлэлцээр хийсэн. Мөн энэ сарын 11-15-ны хооронд ерөнхий сайд С.Батболд цөмийн цахилгаан станцийг барих, ураныг олборлох хэлэлцээрийг Япончуудтай хийхээр болсныг эсэргүүцэж дээрх жагсаалыг хийхээр болжээ.
2. Засгийн газрын эсрэг багш нар жагсана Багш нарын цалин нэмнэ хэмээн удаа дараа хууран мэхэлж, багш нар болон МҮЭ-тэй хийсэн гурван талт хэлэлцээрээ гурван удаа зөрчсөн Засгийн эсрэг багш нар жагсахаар байна. Тэд зүгээр нэг уриа лоозон барьж жагсахгүй бөгөөд ажил хаялт зарлан худалч, хуурамч засгийн газрыг огцрохыг шаардах юм байна. Оны өмнөхөн Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг нийт сургууль цэцэрлэгийн 10000 гаруй багш ажил хаялтанд хамрагдсан юм.
3. Ерөнхийлөгчийн эсрэг нэг түмэн бөө босно 
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сүүлийн үед бөө олноороо төрөх болсон нь. Тиймээс шинээр сахиус авахыг хориглох шийдвэр гаргана” гэснийхээ төлөө буруудаж, Улаанбаатарт аж төрж буй нэг түмэн бөөг өөрийнхөө эсрэг босоход хүргэжээ. Мөнх тэнгэрийн зарлигтай зайран удганууд руу халдсанаараа мөнх тэнгэрийн хатуу цээрлэлийг амсах болно хэмээн ерөнхийлөгч зануулаад байгаа юм. Судалгаагаар 2012 он гэхэд Монгол улс 20000 бөөтэй болох бөгөөд тэдгээр бөө нар өөрийнхөө үндсэн хуулинд заасан шашин шүтэх эс шүтэх эрхийнхээ төлөө тэмцэхээр байгаа юм.
Б.Чимэг