

Сангийн нээлтийн үйл ажиллагааг дуучин бүсгүй өөрийнхөө дуугаар ая барьснаар эхлүүлсэн байна. “Би энэ дэлхийд зөвхөн дуулах гэж төрөөгүй. Миний хүсэл бол сайн үйлд туслах” гэж Лэди Гага хэлсэн байна.
Түүнийг сан нээхэд ээж нь гол нөлөө үзүүлсэн гэнэ. “Ээж минь надад бага байхаас эхлээд л хүний ачийг хариулах хэрэгтэй гэж сургадаг байсан. Хүн бүрт өөрийгөө хөгжүүлэх дэмжлэг хангалттай байдаггүй гэдгийг би мэднэ” гэж тэр ярьжээ.
Лэдигийн ээж хатагтай Синдиа “Би энд дотор байгаа нь илүү сайхан байна

Дараа нь дуучин бүсгүй сангаа байгуулах болсон өөр нэг шалтгаана хэлэв. “Миний сан бол намайг дэлхийтэй холбох нэгэн хүчирхэг автобус юм. Сайхан бүхнийг хийхийг хүссэн хэн бүхэн миний автобусаар зорчиж болно. Зөвхөн надад тусламж хэрэгтэй биш бусдад туслахыг хүссэн зорчигч бүрээс би “Хөөе, сонин юу байна даа?” гэж асуух болно” гэв.
Ярианыхаа төгсгөлд тэрээр өөрсдийгөө хүчирхэгжүүлэх хамгийн гол зүйл бол зоригтой байх шүү гэж зөвлөжээ. Түүний сангаар та ч бас зочлоорой. "Born this way" сан.
Д.Идэр