Өнөөдөр Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцлээ.
Үүнд, Н.Батсайханыг Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, П.Батсайханыг Орхон аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, З.Хосбаярыг Хөвсгөл аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ж.Долгормааг Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Алтанцэцэгийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Э.Ариунааг Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа.
Мөн шүүгч, ажилтнуудыг төрийн одон, медалиар шагнах болон зарим шүүгчид зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох тухай асуудлыг шийдвэрлэжээ.
Б.Чимэг