
Засгийн газар өнгерсөн аравдугаар сард тонн тутамд нь 30 юань буюу 4.76 ам.доллар байхаар шийдвэрлэсэн юм.Цагаан тугалгын татвар тонн тутамд 0.6-1 юань байсныг 12-20 юань, молибденийнх 4-12 юань/тонн, магни 13-15 юань/тонн, бор, талк 17-20 юань/тонн болж өсчээ. Энэхүү эрдсийн татварын өөрчлелт энэ сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн тухай тус улсын Сангийн яам болон Татварын улсын газар мэдэгдсэн байна. Хятад Улс өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас эрдсийн татварын шинэчлэлт хийж эхэлсэн нь роялтийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн явдал байсан юм. Үүнд газрын ховор элемент, коксжих нүүрс, газрын тос, байгалийн хийн салбар мөн орсон байна.
Хятад улс өнгөрсөн онд нөөц ашигласны төлберт , 2010 оныхоос 43 хувиар илүү буюу 9.52 тэрбум ам.долларыг төсөвт төвлөрүүлжээ.