Өнгөрсөн сарын 25-нд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суугч Сайнбаяр, Баянтөр нарын гурван хүн 20 тонн хуш модны самрыг хилээр гаргахаар завджээ.

Өнгөрсөн сарын 25-нд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суугч Сайнбаяр, Баянтөр нарын гурван хүн 20 тонн хуш модны самрыг хилээр гаргахаар завджээ. Тэднийг Халх гол сумын Баянхошуу боомтоор гарах гэж байхад нь баривчилсан байна. Улмаар машины улсын дугаар, гэрчилгээ, жолооны үнэмлэх хураан авсан байна. Тэд “20 тонн самар одоогийн байдлаар Улаанбаатар хотод байгаа хэмээн мэдүүлжээ. Сэжигтнүүдийг Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ан амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хууль бус худалдаатай тэмцэх хяналт шалгалтын баг илрүүлэн, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Б.Чимэг