Токиод “Тэнгэрийн мод” нэртэй дэлхийн хамгийн өндөр цамхаг өнгөрсөн Лхагва гаригт баригдаж дуусчээ. Цамхагны нээлт энэ оны тавдугаар сарын 22-нд болох юм.
“Тэнгэрийн мод” цамхгийг барих үйл ажиллагааг 2008 оны долдугаар сард эхлүүлсэн байна. Японд болсон 2011 оны гуравдугаар сарын газар хөдлөлтөөр хэсэг хугацаанд саатсан аж.
Цамхаг баригдаж дууссанаар дэлхийн хамгийн өндөр цамхагт Хятадын “Кантон” /600 м өндөр/ тооцогдохоо больж байгаа юм. Гэвч “Тэнгэрийн мод” нь хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Дубайн “Бурж Калиф”-аас /830 метр/ 200 метрээр намхан аж.
“Тэнгэрийн мод”-ыг барихад 65 тэрбум иен /806 сая америк доллар/ зарцуулсан бөгөөд цамхагт орчин үеийн тоног төхөөрөмжүүд болон хүний ая тухыг хангах бүхий л зүйлийг байршуулсан гэнэ. Цамхаг дээрээс Токио хотын аль ч захыг харж болох юм. Цамхагийн 350, 450 метрт байрласан одон орон ажиглалтын багажийг хүмүүс үнэгүй ашиглах боломжтой гэнэ.
Цамхгийг барьсан “Tobu Tower Sky Tree” компанийн Пи-ар-ын менежер Хиротаке Таканиши “Тэнгэрийн мод найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй” гэж мэдэгдсэн байна.

Токиод “Тэнгэрийн мод” нэртэй дэлхийн хамгийн өндөр цамхаг өнгөрсөн
Лхагва гаригт баригдаж дуусчээ. Цамхагны нээлт энэ оны тавдугаар сарын
22-нд болох юм.

Д.Идэр