Өнөөдөр NBA-ын талбай дээр 11 тоглолт явагдаж байгаа бөгөөд зарим тоглолтын мэдээллийг хүргэвэл “Дэнвер Наггетс” баг “Хьюстон Рокетс” багийг 117:105-ын харьцаатайгаар хожсон бол лигийн тааруухан баг болж хувирсан “Юта Жазз” лигийн дорнод бүсийн топ багуудын нэг “Майами Хит” багийг 99:98 гэсэн ганцхан онооны зөрүүтэй буулгаж авсан байна.

Өнөөдөр NBA-ын талбай дээр 11 тоглолт явагдаж байгаа бөгөөд зарим тоглолтын мэдээллийг хүргэвэл “Дэнвер Наггетс” баг “Хьюстон Рокетс” багийг 117:105-ын харьцаатайгаар хожсон бол лигийн тааруухан баг болж хувирсан “Юта Жазз” лигийн дорнод бүсийн топ багуудын нэг “Майами Хит” багийг 99:98 гэсэн ганцхан онооны зөрүүтэй буулгаж авсан байна. Харин яг одоо “Л.А.Клипперс” баг “Финикс Санс”-ыг талбай дээр нь 35:32-оор хожиж байга бол “Л.А.Лейкерс” “Сакраменто Кингс”-ийг талбай дээрээ 65:58-аар хожиж байна. Тоглолтуудын эхний хагас дууссан бөгөөд Лейкерс, Кингс багуудын тоглолтыг “Боловсрол” суваг телевизээр шууд дамжуулж байгаа юм.