“Дүнжингаравын хурд 2012″ хаврын бүсийн уралдаан уламжлал ёсоороо Төв аймгийн Зуунмод хотноо эхэллээ. Азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны ангилалаар явагдах уг уралдааныг маргааш зохион байгуулахаар товлож байсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас өөрчлөлт оруулж ийнхүү өнөөдөр эхэлж байгаа юм.

“Дүнжингаравын хурд 2012″ хаврын бүсийн уралдаан уламжлал ёсоороо Төв аймгийн Зуунмод хотноо эхэллээ. Азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны ангилалаар явагдах уг уралдааныг маргааш зохион байгуулахаар товлож байсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас өөрчлөлт оруулж ийнхүү өнөөдөр эхэлж байгаа юм. Саяхан азарганы уралдаан болж өндөрлөсөн бөгөөд 234 хурдан азарга уралдсанаас түрүү магнайд Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат Б.Наранхүүгийн Наран хээр азарга давхисан бол аман хүзүүнд Тод манлай уяач Г.Батхүүгийн соёмбон зээрд, гуравт Төв аймгийн уяач Д.Бат-Эрдэнийн ембүү хонгор азарга давхилаа.