Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай хэлэлцээр Засгийн газрын хэмжээнд яригдаж байсныг олон хүн баталсаар байгаа билээ.

Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай хэлэлцээр Засгийн газрын хэмжээнд яригдаж байсныг олон хүн баталсаар байгаа билээ. Мөн ерөнхий сайд С.Батболд энэ сарын 11-15-ны хооронд Япон улсад хийх айлчлалынхаа үеэр Монголд цөмийн цахилгаан станц барих талаар хэлэлцээрх хийхээр төлөвлөөд байгаа юм. Үүнийг эсэргүүцсэн 10 мянган хүн энэ сарын 11-нд өргөн хэмжээний жагсаал зохион байгуулж, олон нийтэд цөмийн хор хөнөөлийг танилцуулах самбар гаргаж, маск зүүж, уриа лоозон өргөж оролцох юм. Ази тив цөмийн хор хөнөөлөөс татгалзаж эхэлж байхад Монгол, Вьетнам, Филиппин зэрэг орнууд цөмийн цахилгаан станцыг барьж, байгуулахаар ажиллаж байгааг олон улс орон эсэргүүцэж байна. Тиймээс ерөнхий сайдыг Япон улсад айлчлах үеэр япон, солонгосчууд ч мөн цөмийн хаягдлыг эсэргүүцэн жагсаж буй монголчуудыг дэмжин оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.