Өчигдөр Энэтхэгийн Мумбайд “Хэзээд бэлэн!” киноны нэрд гарсан “Dhinka Chika” дууны аянд 4.5 мянган хүн нэгэн зэрэг бүжицгээв. Үүгээрээ тэд киноны хөгжмийн аялгуунд хамгийн олон тооны хүн бүжиглэсэн дэлхийн дээд амжилтыг тогтоож “Гиннес”-ийн номонд бичигдлээ.

Өчигдөр Энэтхэгийн Мумбайд “Хэзээд бэлэн!” киноны нэрд гарсан “Dhinka Chika” дууны аянд 4.5 мянган хүн нэгэн зэрэг бүжицгээв. Үүгээрээ тэд киноны хөгжмийн аялгуунд хамгийн олон тооны хүн бүжиглэсэн дэлхийн дээд амжилтыг тогтоож “Гиннес”-ийн номонд бичигдлээ. “Гиннес”-ийн төлөөлөгч тус бүжгийн дэглээч Теренс Льюисд батламжийг гардуулжээ. Дэлхийн хүн төрөлхтний шинэ дээд амжилтын эмхтгэлд уг бүжгийг “Болливын бүжиг” нэрээр оруулжээ.