
Ингэснээр Леброн Жэймс энэ улиралд 2 сар дараалан сарын шилдэг тоглогчоор шалгарч байгаа бөгөөд энэ сард тэр 24.6 оноо дунджилан бүсээ тэргүүлж, багаа 11-2 гэсэн амжилтанд хүргэжээ. Мөн Жэймс 2-р сарын 3-нд “Филадельфи 76” багийн эсрэг тоглолтонд өөрийн карьерийн 18000 дахь оноогоо авсан.
Харин Кэвин Дюрант 2-р сард 7 тоглолтонд 30-аас дээш оноо авч, багаа 12-3 гэсэн амжилтанд хүргэсэн. 2-р сарын 19-нд “Денвер Наггетс” багийн эсрэг тоглолтонд өөрийн карьерьийн дээд амжилтаа тогтоож 51 оноо авсан бол 2-р сарын 26-нд “Бүх одод”-ын тоглолтонд 36 оноо авч “Үнэ цэнэтэй тоглогч”-оор анх удаагаа шалгарсан юм.