БНАСАУ-тай хийж буй хэлэлцээнд ахиц дэвшил гарсанд АНУ баяртай байна, гэхдээ Умард Солонгосын шинэ удирдлага хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэхийг харж ажиглах болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэв.
АНУ сар бүр 25 мянган тонн хүнсний тусламжийг жилийн туршид БНАСАУ-д нийлүүлэх болсны хариуд Умард Солонгос цөмийн туршилт болон уран баяжуулах ажлаа түр зогсоож, цөмийн объектууддаа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчдийг оруулахаар болсон байна.
“Цөмийн туршилтаа зогсоох болсон нь амлалтаа биелүүлэх талаар хийж буй анхны зөв алхам юм. Гэхдээ АНУ БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн тухайд сэтгэл түгшсэн хэвээр байна” гэж Клинтон АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ БНАСАУ-ын шинэ удирдагчдийн чиг хандлагыг анхааралтай харж ажиглана. “Бид Умард Солонгосын шинэ удирдагчидтай тэдний хийх алхмын талаар хэлэлцэн ярилцана” гэж Клинтон нэмж хэлсэн байна.
АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчдийн Бээжинд хийсэн уулзалтаас хойш хэдэн өдрийн дараа Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэх тал дээр нааш өөрчлөлтүүд гарч байгаа юм. Бээжингийн уулзалт нь Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ын Умард Солонгосын удирдагч болсноос хойших анхны хэлэлцээ байлаа.
Умард Солонгос цөмийн гүрэн болсноо 2005 онд зарласан билээ. 2006, 2009 онд Пхеньян цөмийн туршилт хийсний хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хориг арга хэмжээ авсан юм. Үүнээс гадна 1718 болон 1874 тогтоолд БНАСАУ-д цөмийн туршилт хийхгүй, баллистик пуужин харвахгүй, цөмийн зэвсэгтэй болох төлөвлөгөөнөөсөө татгалзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээндээ эргэН орохыг шаардсан байдаг.
2010 оны 11 дүгээр сарын сүүлээр БНАСАУ Йонбен дэх уран баяжуулах үйлдвэрт хэдэн мянган центрифуг ажиллаж байгааг зарлаж, өөрийн цөмийн хөтөлбөрөө өргөжүүлснээ албан ёсоор нотолсон. МАГАТЭ-гийн шинжээчид 2009 оны дөрөвдүгээр сар хүртэл Йонбены ажиллагаанд хяналт тавьж байсан юм. Түүнээс хойш БНАСАУ тус агентлагтай хамтын ажиллагаагаа бүрэн зогсоож, мэргэжилтнүүдийг нь улс орноосоо хөөн гаргасан билээ.