24tsag.mn цаг зав, мөнгө төгрөг үрэлгүй зөвхөн өөрсдийнхөө саак гэсэн
зургуудыг илгээж шударга, будлиангүй, гоо сайхны сонгуульд оролцож
итгэмээргүй сайхан шагналуудыг хүртэх боломжийг интернэт хэрэглэгч мянга
мянган залуусынхаа дунд зарлаад гурван сарын нүүр үзлээ.
Интернэт өргөн чөлөөн дэх олон мянган залуусынхаа гоо сайхныг үнэлж, тэдэнд урам зориг, итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг бага ч гэсэн хайрлахын тулд анх удаа 24tsag.mn сайт “Фото мисс”, “Фото мистер”-ийн уралдаан зарлан амжилттай явуулсаар байгаа юм.
Уралдаан эхэлсээр гурван сар болж байгаа бөгөөд олон мянган залуусын интернэт санал хураалтаар гурван “Фото мисс”, гурван “Фото мистер”-ийг тодруулаад байгаа юм. Эхний сар буюу 12 дугаар сарын “Фото мистер”-ийн өргөмжлөлийг Г.Ган-Эрдэнэ, “Фото мисс” өргөмжлөлийг Г.Анужин, хоёр дахь сар буюу шинэ оны 1 дүгээр сарын “Фото мистер”-ээр Б.Бороо, “Фото мисс”-ээр Б.Баярзаяа нар тодорсон бол өнгөрсөн сарын шилдгүүдээр хосууд шалгарч гайхалтай гэмээр зүйл болсон. Тодруулбал “Фото мистер”-ээр Э.Мөнхбилэг, “Фото мисс”-ээр Д.Анундарь нар шалгарч финалийн шатанд оролцох эрхээ авсан юм.
Харин одоо дөрөв дэх сар буюу гуравдугаар сарын фото мисс, мистерүүд өрсөлдөж та бүхний саналыг авахад бэлэн боллоо. Энэ сарын оролцогчид та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна. Эрхэм та санал өгөхийн хажуугаар тэдэнд урам, итгэл найдвар өгсөн сэтгэгдэл үлдээнэ гэдэгт итгэж байна. Залуусдаа сэтгэлээр унахуйц муу сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье. Соёлтой хүнд хүн бүр дуртай байдаг гэдгийг санаарай.
Ингээд дуусчихгүй ээ, одоо эхэлж байгаа уралдаан дөрөв дэх сарынх ч дараагийн саруудад та ч оролцох боломжтой юм. Сар сарын шилдгүүд тодорсоор байх бөгөөд хагас жилийн дараа 6-н мисс, 6-н мистерүүд финалийн шатанд өрсөлдөж шилдгийн шилдэг нэг “Фото мисс”, нэг “Фото мистер” гадаадад аялж, далайн эрэг дээр биеэ шаран хэвтэх юм гэсэн гэнэтийн бэлгийг хальт дуулгая. Та дараагийн фото мисс эсвэл фото мистер болохыг хүсвэл, болно гэдэгтээ итгэж байвал манай уралдаанд заавал оролцоорой.
Мөрийн хөтөлбөр, амлалт, будлиангүй үнэн сонгууль, гоо сайхны санал хураалт.
Холбоотой байя! 24tsag.mn