Өглөөний найман цагт эхэлсэн ОХУ-ын сонгууль ямар ч будлиан, гомдолгүй болж байна гэж Москва хотын нэгэн

Өглөөний найман цагт эхэлсэн ОХУ-ын сонгууль ямар ч будлиан, гомдолгүй болж байна гэж Москва хотын нэгэн сонгуулийн хорооны ажиглагч хэллээ. ОХУ-ын нутаг дэвсгэр өргөн, 11 цагийн бүстэй тул санал тоолох үйл цагийн өмнөөс л орон даяар эхэлсэн тул дүн нь гарах хараахан болоогүй байгаа юм. Сонгуулийг будлиангүй болгохын тулд алслагдмал, хүрэхэд бэрх загасчдын тосгонд ч гэсэн веб камер, санал тоолох машин суурилуулсан байна. Одоогоор Москва хотын Манежийн талбайд 18-25 насны залуучууд жагсаал хийхээр цугларч байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Гэхдээ энэ нь В.Путиныг дэмжиг ч “Наши” гэдэг залуусын бүлэг гэж таамаглаж байна. ОХУ-ын ерөнхийлөгчөөр В.Путин сонгогдоно гэж олон ажиглагч үзэж байгаа юм. Харин В.Путинг сонгуульд ялсан тохиолдолд сөрөг хүчин нь ойрын 20 жилд болоогүй том хэмжээний жагсаал зохион байгуулна гэж мэдэгдээд байгаа билээ.