Улаанбаатар хотод амьдардаг ОХУ-ын иргэд тус улсын ЭСЯ-ны харьяа 14-р
сургуулийн байранд ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өгч байна

Улаанбаатар хотод амьдардаг ОХУ-ын иргэд тус улсын ЭСЯ-ны харьяа 14-р сургуулийн байранд ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өгч байна. Тиймээс ОХУ-ын Монгол дахь ЭСЯ болон ЦЕГ-аас хамгаалах хүч гаргажээ. Өглөөний арван цагт эхэлсэн санал хураалт дуустал санал хураах байрыг хамгаалах юм байна. Мөн Эрдэнэт, Дархан хотууд болон Сэлэнгэ аймагт амьдарч байгаа ОХУ-ын иргэдийн саналыг авах байр, комисс гаран ажиллаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр Монголд 3000 орчим Оросын иргэн амьдарч байгаагаас 911 нь ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх урьдчилсан тооцоо гарчээ.