Хятадын батлан хамгаалах салбар, цэргийн зардал өмнө нь байгаагүй их
хэмжээнд хүрсэн тухай өчигдөр Бээжингийн албаны хүмүүс мэдэгдсэн бай

Хятадын батлан хамгаалах салбар, цэргийн зардал өмнө нь байгаагүй их хэмжээнд хүрсэн тухай өчигдөр Бээжингийн албаны хүмүүс мэдэгдсэн байна. Жил бүр бага багаар нэмэгдэж байсан энэ салбарын зардал 2012 онд 11,2 хувиар өсч АНУ-ын араас бичигдэх болжээ. Сүүлийн хэдэн жил хятадууд тийрэлтэт онгоц болон усан онгоцыг олноор нь худалдан авч, цэргийн хүчээ бэхжүүлэх болсон юм. Хятадын нэгэн депутат “Цэргийн зардлаа нэмэгдүүлж байгаа нь ард иргэдийнхээ энх тайвны төлөө хийж байгаа ажил. Хүн амын тоотой харьцуулж үзвэл тийм ч их тоо биш” гэжээ. Харин олон улсын ажиглагчид энэ нь Тайвань руу дайрч, эзэлж авахад хангалттай хүрэх хүч хэмээн үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Хятадын Ардын эрх чөлөөний арми 2 сая хүнтэй дэлхийн хамгийн том зэвсэгт хүчин болоод байна.