Өнөөдөр болж байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр сонгогч санал хураах байранд нас баржээ.

Өнөөдөр болж байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр сонгогч санал хураах байранд нас баржээ. Тэд хоёул өөр өөр газар зүрхний шигдээсээс болж нас барсан байна. 68 настай иргэн саналаа өгснийхөө дараа тамхи татаад зогсож байхдаа гэнэт зүрх нь хаагдсан бол 55 настай бас нэгэн иргэн саналын хуудсаа бөглөчихөөд мөн л зүрх нь зогссон байна. ОХУ даяар нийт 90 мянган санал хураах байр ажиллаж байгаа бөгөөд тус бүр хоёр камертай тул дээрх харамсалтай явдлыг бичиж авчээ. Мөн энэ камерт ажиглагч нар саналын хуудсыг олноор нь санал тоолох машинд уншуулсан зөрчил эхнээсээ бичигдэж эхэлсэн байна. Эдгээр камерийг ажиглагчдаас гадна 6000 хүн интернэтээр шууд хянаж байгаа аж.