Өнөөдөр төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 9-14 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна. Өглөөний таван цагт нийслэлд 20 хэм хүйтэн байлаа.