Одоогоос 100 сая жилийн өмнө амьдарч байсан нохой бөөсийг хятадын палеонтологичид саяхан олсон байна. Эрдэмтдийн өгүүллийг “Nature” сэтгүүлд нийтэлжээ.

Одоогоос 100 сая жилийн өмнө амьдарч байсан нохой бөөсийг хятадын палеонтологичид саяхан олсон байна. Эрдэмтдийн өгүүллийг “Nature” сэтгүүлд нийтэлжээ. Өвөрмонголын нутагт малталт хийх үеэр энэ чулуужсан нохой бөөсийг олсон байна. Гадаад байдлаараа өнөөгийн нохой бөөстэй төсөөтэй 9 чулуужсан шавьжийг олсон ба энэ шавьжнууд нь 20 миллиметр хэмжээтэй байгаа нь одоогийн нохой бөөснүүдээс 2 дахин том байгаа юм. Мөн эрт дээр үеийн нохой бөөснүүд орчин үеийн төрлүүдтэйгээ адил сайн үсэрч чаддаггүй байсан бололтой гэж судлаачид үзэж байна.